Дүүргийнхээ төсвөөс хулгайлсаар амташсан Багануурын ИТХ-ын дарга Т.ОТГОНБОЛД нийслэлээс ТОМ ХУЛГАЙ ХИЙХ гэж НЭР ДЭВШИЖ ЯВНА уу...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
19 цаг 25 мин

Бурхангүй газарын БУМБА ГАЛЗУУРНА гэж үг бий. Түүн лугаа түмний хараа хяналтаас хол орших Багануурын дарга нар алслагдсан дүүрэг гэх нэрийн доор ТӨСВӨӨС ХУМСАЛЖ, өөрөө өөртөө урамшуулал, сул цалин бодуулж хөрөнгөө арвижуулсаар өдийг хүрчээ.

Багануур дүүргийн иргэдийн хурлын дарга нь өөртөө урамшуулал бодуулж, татвар төлөгчдийн мөнгийг ХУВЬДАА ЗАВШСАН байна. Тодруулбал 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 тоот “УРАМШУУЛАЛ ОЛГОХ” тухай захирамж гаргаж 4,620 мянган төгрөгийг нэр бүхий дөрвөн хүнд олгох шийдвэр гаргасны дотор ӨӨРИЙГӨӨ ОРУУЛЖ 1,980 МЯНГАН төгрөг гаргуулж авчээ. Ингэхдээ мань дарга өөрөө өөрийгөө сайн ажилласан хэмээн үнэлсэн байгаа нь хамгийн хачирхалтай. Багануур дүүргийн удирдлагууд сайн эсвэл муу ажилласаныг зөвхөн тухайн дүүргийн иргэд дүгнэж, сонгуулиар дүн тавьдаг.

Түүний хулгай энэ хүрээд зогсохгүй. Өөрийн багийн нөхөр, гарын хүн болох ИТХ-ын ажлын албаны дарга Г.ГАНСЭЛЭМЭЭР тушаал гаргуулж нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх гэсэн сургалтад хамрагдана гэж гурван сая төгрөг цохуулан авсан байна. Т.Огтонболд даргаа бусдын хүч хөдөлмөрөө шингээсэн ТАТВАРЫН МӨНГӨӨР өөрийнхөө карьерийг өсгөж, өөрийгөө сайж ажилласан хэмээн урамшуулах гаргуулж авах чинь ЭРХ МЭДЛЭЭ ДАЛИМДУУЛАН ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛСАН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гэдгийг мэдэх үү. Хулгайд том жижиг, их бага гэж байдаггүй. Бусдын хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүй зувшуулах мэт таны эл үйлдлүүд, тамгатай тушаал шийдвэрүүд чинь АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, өөртөө давуу байдал үүсгэсэн ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ байж болохуйц гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ!!

Та төрөөс ХУМСАЛЖ, иргэдийнхээ хөлс хүчийг идэж ханаагүй, дахин ХУЛГАЙ ХИЙХЭЭР НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж яваа чинь АРИУН ЯВДАЛ УУ... Т.Отгонболдын өөрийгөө сайн ажилласан гэж УРАМШУУЛАЛ АВСАН үйлдэл нь ӨӨРТӨӨ ДАВУУ БАЙДАЛ үүсгэсэн АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ юм!!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
2
1
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (13.58.116.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сандагааа нь байна (202.70.43.200) 2024-09-26 16:16:13
Өөрсдийнхөө төлөө байдаг даа
Зочин (202.55.188.98) 2024-09-26 13:05:08
Энэ бол юу ч биш. Зүгээр байхаар зүүгээр хатга гэсэн шүү юм. Том том асуудлыг нь жижигхэн мөнгөөр дараад цаанаа иймхэн зөрчил гарсан бараг шударга журамтай шахуу юм ойлгуулах гэж байгаа
Очир (202.126.91.217) 2024-09-26 12:38:29
Дүүрэгт байгаа 28н худагаа зэвгүй байлгах талдээр анхаарч мөнгө гаргаж хэргэлсэн бол яаая гэх үү харин мэдээгүй юм шиг өөрийгөө шагнаад сууж байдаг одоо болохийн биш үү идэж ууж ханаагүй юу