Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
Үйл явдал
/
17 цаг 25 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл нар өнөөдөр (2024.09.25) “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. 

Тус хурлыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг онцлоод тавигдсан илтгэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.  Энэхүү хуралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Монголбанк, Үндэсний аудит, цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын дарга, удирдлагууд болон АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын суурийн төлөөлөгч нарын 150 хүн оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.37.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.