О.АЛТАНГЭРЭЛ сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН байсан хэргийг судлах ажлын хэсгийг ахална
Үйл явдал
/
3 цаг 37 мин

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаас төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хариуцуулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ "Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдөр. Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна. Энэ хэрэг дээр тухайн үед ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Солонгоор ахлуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байсантай холбогдуулж үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуульзүйн дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ажлын хэсгийг ахлуулан үргэлжлүүлэн ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Цаашид энэ ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тухай бүрт санал дүгнэлтүүдийг гаргаж ажиллана" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.