Зам засварын ажил явагдаж буйтай холбогдуулан НИЙТИЙН ТЭЭВРИЙН 7 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ орууллаа
Үйл явдал
/
3 цаг 29 мин

Нийслэлийн хэмжээнд автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар гурван чиглэлд замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бол нийтийн тээврийн тээврийн 7 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өчигдөр 22:00 цагаас энэ сарын 4-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаасан тул тус замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон аж. Үүнд,

  • Ч20А "Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори"
  • Ч20Б "Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол"
  • Ч41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
  • Ч43 "Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв"
  • Ч48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч48А "Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.