Алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ юм

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран “Ази-Номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын үйлчилгээ, үндэсний зохицуулалтын тогтолцоо, түншлэл” семинарыг 2024 оны 10 дугаар сарын 1 – 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү үг хэлэхдээ, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсад алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ болохыг онцлон үндэсний хиймэл дагуул төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед бусад улс орны туршлага судлах боломжийг энэхүү семинар олгож байна гэдгийг онцоллоо.

8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Хоёр өдрийн туршид үргэлжлэх семинарт АНУ, Азербайжан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Бутан, Камбож, Лаос Непал, Шри Ланка зэрэг улс орнууд өөрсдийн туршлага хуваалцах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.