Төрд тангаргатай БЭЛТГЭГДСЭН УЛСТӨРЧ Бямбадоржийн САРУУЛ
Нийтлэл
/
2 цаг 59 мин

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль улс орон даяар эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд  аймаг, нийслэлийн ИТХ-д 1,992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15,285 нийт 17,277 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Эдгээрийн дотор хэн нэгний ятгалга, татаасаар нэр дэвшиж өрсөлдөж буй нь ч бий, Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдох эрхээ баталгаажуулахын төлөө зүтгэж буй нь бий. Өнгөтэй, мөнгөтэй, хүчтэй, хүчгүй, лайвчин, луйварчин гээд зүсээ хувилгаж, нүүрээ нуун, эрх мэдэлд хүрэхийн төлөө худлаа ярьдаг, эрх баригч намын ШИМЭГЧ, ХУМСЛАГЧ нөхдүүд ч цөөнгүй яваа харагдана. Гэвч олон дотор сайн хүн, жинхэнэ өсөж яваа улстөрч байлгүй л яахав. Тэр бол Баянзүрх дүүргээс НИТХ-д заавал сонгогдох учиртай, улстөрд бэлтгэгдсэн боловсон хүчин Бямбадоржийн Саруул юм.

Өмнө нь 2016-2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д төлөөлөгч болж анхан шатны шийдвэр гаргах түвшинд, 2017-2021 он хүртэл Монгол Улсын Тамгын газрын дэд дарга, одоо “Хүүхэд хөгжлийн судалгааны баг”-ийн ахлачаар ажиллалаг. 2010 оноос улстөрд хөл дүрж, өдгөө 14 жилийг ардаа үджээ. “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны дарга, Улсын Их Хурлын гишүүний Зөвлөх, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдын Зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны даргын туслах, Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтнаар тус тус ажиллаж байсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцийн өмнөө барих залуу лидер. Өдгөө НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа бэлтгэгдсэн боловсон хүчин. Түүнд төрд хийх ажил, түмэнд зүтгэх сэтгэл, ажлын туршлага, амьдралын замнал гээд бүх зүйл бий. Биеэ зассан, гэрээ ч зассан одоо төрөө засах, НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ аврахаар зориг шулуудан, хотын улстөрд ухаан нэмэхээр ирж байна. Бямбадоржийн Саруул бол яах аргагүй Төрийн сүлдэнд тангараг өргөж, төрд БЭЛТГЭГДСЭН УЛСТӨРЧ тул Баянзүрхийн иргэдийн ТУЛАХ ЦЭГ байж чадна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.212.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.