“БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТИЙН ТӨВД НЬ ХҮН БАЙНА”

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн чухал цөм байхаар тодорхойлсон.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үндэсний аюулгүй байдлын нэг салшгүй хэсэг нь иргэдийн эрх, эрх чөлөө.

Тиймээс БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ бодлогод хүн төвтэй Зэвсэгт хүчинтэй байхыг чухалчилж байна.

Иймээс нэн түрүүнд хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг БАТЛАН ХАМГААЛАХ салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс зорилтоо хэрэгжүүлж эхлүүлээд байгаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлж, үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдэлсэн харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор

“Хүний эрхэд суурилсан хандлага, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ХЭҮК-той хамтран зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хүний эрхийн 47 сургагч багш бэлтгэж,

Цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх,

Цэргийн албан хаагч эрх нь зөрчигдсөн асуудлаар ШҮГЭЛ ҮЛЭЭХ боломжийг хангах,

Зэвсэгт хүчинд хүнлэг бус харьцаж нэр төрийг нь доромжлон шийтгэх аливаа хэлбэрийг хуулиар хатуу хориглож, түүнд хяналт тавих,

Сахилгын болон цэргийн дүрэмд заагаагүй аливаа хэлбэрээр хүний эрхийг хязгаарлахыг таслан зогсоохыг зорьж байна.

Сургалтад Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын газар, хэлтэс, харьяа байгууллагын удирдлагууд мөн аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, ахлах офицерууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарын захирагч нар оролцлоо

6 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.203.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.