Орон нутагт АЖИЛЛАХ ХҮНГҮЙ байхад Л.ЦЭДЭВСҮРЭН тэргүүтэй ТАЗ-ийн дарга нар 13 саяар ТУСГАЙ БРЭНДИЙН ЦҮНХ хийлгэжээ!!
Сэдэв, асуудал
/
1 цаг 54 мин

Монгол улсын төрийн 4239 байгууллагад нийт 229 621 албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.

Төрийн албанд хууль бус томилгоо, халаа сэлгээ, түр орлон гүйцэтгэгч гээд зах замбараагаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх гэж Төрийн албаны зөвлөл гэх том байгууллага оршин тогтнодог.  Орон нутаг, яам, тамгагүй л төрийн албан хаагчдын дутагдалд орчихсон байгаа.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дарга нар өөрийн эрх ямба, ая тухтай байдал, албан хэрэгцээгээ төсвийн мөнгөөр бүрдлүүлж, их хэмжээний үр ашиггүй зарлага гаргаж буй нь хачирхалтай. Баримтаар өгүүлбэл...

БАРИМТ: 2024 оны 04 дүгээр сарын 25-нд Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга В.Жавзан цахим сургалтын программ худалдан авахад 37 сая 575 мянган төгрөг зарцуулах тухай А/16 тоот тушаал гаргажээ.

БАРИМТ:  2024 оны 04 дүгээр сарын 08-нд “Хүндэт тэмдэг”, “цүнх” худалдан авахад татвар төлөгчдийн 13 сая 126 мянган төгрөгийг зарцуулсан байна. Ингэхдээ Албан хэрэгцээнд гэсэн утгаар таван цүнхийг 218 мянган төгрөгөөр, долоон ширхэг цүнхийг 198 мянган төгрөгөөр, 2000 ширхэг тэмдэгийг тус бүр нь 28 мянган төгрөгөөр нийт 5.6 саяар хийлгэсэн бол системчилсэн үнэлгээний тайланг 5 сая төгрөгөөр тус тус хийлгэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.