УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав
Үйл явдал
/
2 цаг 26 мин

Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий дэмжих бүлэг байгуулагдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.10.02) хүргүүлжээ.  

Уг бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар ажиллана

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.