Нийслэлийн Татвар төлөгчдийн мөнгөөр НАРГИЖ СУУГАА Х.Отгонзулаас болж ЖДҮ эрхлэгчид ЭЛЭГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ!!
Сэдэв, асуудал
/
3 цаг 43 мин

Сахил хүртээд шал дордов гэгчээр Нийслэл хотын удирдлагууд солигдоод нийслэлийн ЖДҮ эрхлэгчид элэгээрээ хэвтэх нь!! Учир нь энэ байгууллагын удирдлага нь 81 сая төгрөгөөр Киргиз рүү нисэж, Бишкект зочид буудалд зарцуулсан бол 32 сая төгрөгөөр видео контент хийлгэжээ.

Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 18-нд 24/77 тоот ажил гүйцэтгэх гэрээг “Оганик хөгжил” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтарч 81 сая төгрөгийг зочид буудал, хоол, нислэгт үрсэн байна. Гэвч уг уулзалтад ямар албан тушаалтай, хэн гэж хүн ямар ач холбогдол, үр дүнтэй уулзалтад явсан юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Түүнчлэл 2024 оны 08 дугаар сарын 19-нд 24/75 тоот “ажил гүйцэтгэх гэрээ”-г “Монголын моно жүжгийн төв” НҮТББ-тэй байгуулж 18 сая төгрөгөөр гурван видео контент, 2024 оны 08 сарын 26-ний өдрийн 24/74 тоот гэрээгээр “Бүтээлч хотуудын сүлжээ”-ны гишүүн болсонтой холбоотойгоор гурван видео хийхэд 18 сая төгрөгийг мөн зарцуулсан.

Өнөөдөр 2024 оны 10 дугаарын 04-ний өдөр болж байхад олон нийтийн сүлжээгээр видео контент нь цацагдаагүй л байна. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрж байгаа дарганцаруудад даруулга хэрэгтэй байна. Төсвийн мөнгө уйлдаггүй ч ТҮМЭН ОЛОН НҮДТЭЙ гэдгийг Төрийн хууль харуулах л ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.