М.ГАНХҮЛЭГЭЭР ахлуулсан ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ дэмжих ажлын хэсэг хуралдлаа
Үйл явдал
/
2 цаг 22 мин

УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. 

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд ерөнхий мэдээлэл авах зорилгоор залуучуудын асуудлаар Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов. Мөн ажлын хэсэг цаашид ажиллах чиглэлээ хэлэлцлээ.

Тус ажлын хэсгийг миний бие ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд: Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нар хамтран ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.195.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.