Европын холбооны ЖДҮ-ийн холбоо /SME UNITED/ -ны төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Арга хэмжээний хүрээнд Европын Холбооны ЖДҮ-ийн Холбоо /SME United/ -нд зочилж, Байгууллагын бодлого, хуулийн асуудал хариуцсан захирал х.София Закаритай албан уулзалт хийлээ.

Уулзалтад Брюссель дэх Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Төмөрбат, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Мишээл Экспо ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяа, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл, Бельги дэх ЭСЯ-ны дэргэдэх Монголын Бизнес Консул ТББ-ын ерөнхийлөгч Ц.Адьяа, нарийн бичгийн дарга Н.Төмөр-очир болон албаны бусад хүмүүс хамрагдсан юм.

13 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ширээ нарын зураг байж магад

Арга хэмжээний эхэнд Байгууллагын бодлого, хуулийн асуудал хариуцсан захирал х.София Закари Европын Холбооны ЖДҮ-ийн Холбоо /SME United/ -ны бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Монгол Улсын ЖДҮ-ийн газар, бизнес эрхлэгчидтэй цаашид хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон.

7 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ширээ нарын зураг байж магад

Монголын талаас Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, экспортлох боломж, хөрөнгө оруулагч татах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн туршлага судлах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Цаашид дээрх асуудлын хүрээнд SME UNITED-тай хамтран Европын бусад орнуудад Монголын Бизнес Консулаар дамжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

 

SME UNITED нь Европын 30 гаруй орны 70 орчим гишүүн байгууллагатай Европ дахь гар урлал, ЖДҮ эрхлэгчдийн холбоо юм. Ажил олгогчдын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд Европ дахь 22,5 сая ЖДҮ- эрхлэгчдийг Европын холбоонд төлөөлдөг. Мөн Европын болон олон улсын түвшинд стандартчиллын үйл явцад ЖДҮ-ийн ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалдаг байна.

SMEunted нь ЖДҮ-ийг Европын Холбоонд дараах 3 түвшинд анхаарч ажилладаг:

• Европын байгууллагууд, бусад оролцогч талууд болон Нийгмийн яриа хэлэлцээнд ЖДҮ-ийн сонирхлыг илэрхийлэх.

• Сүлжээ, чадавхийг бэхжүүлэх.

• Төслүүдэд төлөөлөх гэсэн үндсэн үүрэгтэй

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.