Н.ДАШДЭМБЭРЭЛ дарга татвар төлөгчдийн 1,6 тэрбумыг “М БАНК”-д хадгалуулж төрийн нэрээр “МӨНГӨ УГААЖ” байна уу...!
Сэдэв, асуудал
/
2 цаг 32 мин

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Нийслэлийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК ажилладаг.  Хотын захиргаа бүхэлдээ Яармаг дахь шинэ байр руу нүүхтэй зэрэгцэн тус компанийн хамт олон ч бас буурь сэлгэн нүүд “М плаза” гэж өндөр шилэн барилга руу шилжив. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 9,5 сая төгрөг урсахаар болж байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ажиллаж амьдархад таатай хот бологон хөгжүүлнэ хэмээн алсын хараа, хэтийн бодлогоо тодорхойлсон тус компанийн захирао Н.Дашдэмбэрэл татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкинд хадгалуулж дундаас нь ашиг олох шийдвэр гаргажээ.  Тодруулбал, Шинэ тутам үйл ажиллагаа явуулж байгаа “М БАНК”-д нийслэлийн иргэдийн татвараас олсон НЭГ ТЭРБУМ 600 САЯ төгрөгийг хоёр сар 28 хоногийн хугацаатай, 13,6 хувийн хүүтэйгээр хадгаламжид байршуулах гэрээг 2024 оны 10 дугаар сарын 03-нд байгуулжээ.

Төрийн байгууллагууд дур мэдэн ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ арилжааны банкинд хадгалж, хүүгийн орлогыг нь хувьдаа завшиж, улмаар мөнгө ч үгүй, банк ч үгүй болсон гашуун туршлага НДЕГ-т бий. Дарга нар энэ мэтээр төрийн нэр барьж “мөнгө угаах” үйлдэл хийж байгаа нь хуульд нийцсэн үйлдэл лав биш. Их хэмжээний мөнгийг богино хугацаанд хагалуулаад гурван сарын хүүг нь гаргуулж авна гэдэг дарга нар үндсэндээ боловсон аргаар “МӨНГӨ УГААЖ” дансаа дүүргэн, түрүйвчээ түнтийлгээд дараа нь ажлаа сольдог хялбар арга болчихоод байна.

Н.ДАШДЭМБЭРЭЛ дарга аа! Хаанахын ямар эх үүсвэрээс гаргаж авсан 1,6 тэрбум төгрөгийг хэдэн төгрөгийн ашиг олох гэж АРИЛЖААНЫ БАНКИНД байршуулж, олсон хүүгийн орлогыг нь юунд зарцуулах гэж байгаа, хичнээн төгрөгийг унац гаргах гэж байгаа чинь тодорхойгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.