S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ
Үйл явдал
/
3 цаг 48 мин

Standard & Poor’s Ratings Services (S&P) агентлаг 2024 оны 10-р сарын 9-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ болгон өсгөж, ‘тогтвортой’ төлөвтэй хэмээн үнэлсэн нь Голомт банкны зээлийн багцын өсөлт, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг баталгаажуулж, нэг шатаар ахиуллаа. Түүнчлэн S&P агентлаг Голомт банкны олон улсын заах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын “GLMTMO 27” бондын үнэлгээг “B+” болгож нэмэгдүүлээд байна.

“Бид Голомт банк ХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ ‘B’ байсныг ‘B+’ болгон баталлаа. Голомт банкны зах зээлд эзлэх хүчирхэг байр суурь, ашигт ажиллагаа болон активын чанарын үзүүлэлтүүд зэрэг нь ийнхүү зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн. Энэхүү тогтвортой сайн үзүүлэлтээ ойрын 12-18 сарын хугацаанд бэхжүүлэн хадгална гэдэгт бүрэн итгэлтэй байна.” гэж S&P агентлагаас онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.