Голомт банкны ажилтнууд “Цус хандивлах аян”-д нэгдлээ
Үйл явдал
/
3 цаг 54 мин

Голомт банкны ажилтнууд жил бүр “Цус хандивлах аян”-д нэгддэг уламжлалтай. Энэ онд хоёр дахь удаадаа зохион байгуулж буй аянд Голомт банкны Улаанбаатар хот болон орон нутгийн 65 ажилтан оролцож, бусдын амь нас аврах, эрүүл мэндийг хамгаалах хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн цусаа хандивлалаа. Хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амийг авардаг бөгөөд энэ удаагийн аяны хүрээнд 195 хүний амийг аврах боломжийг бүрдүүлжээ. 2019 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү аяны хүрээнд  Голомт банкны нийт 354 ажилтан цусаа хандивлаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.