Хүний нөөцийн сайн туршлагаа хуваалцдаг “G-HR DAY” арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
Өчигдөр 16 цаг 00 мин

Голомт банкнаас хүний нөөцийн сайн туршлагыг хуваалцах зорилгоор “G-HR DAY” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн арга хэмжээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж, бизнесээ дараагийн шатанд гаргахад нь зөвлөн дэмждэг Голомт банкны “Менторшип” хөтөлбөрт оролцогч 45 байгуулллагын хүний нөөцийн 50 гаруй мэргэжилтнийг хамрууллаа. “G-HR DAY” арга хэмжээний хүрээнд тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, цаашдын өсөлт, хөгжлийн үндэс болсон ажиллах хүчний чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Энэ жилийн тухайд “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал”,  “Хүний нөөцийн чиг хандлага”, “Байгууллагын хөгжил ба удирдах ажилтны оролцоо” сэдвээр илтгэл, сургалт явуулах замаар Голомт банкны өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.185.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.