УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг угтан авлаа
Үйл явдал
/
Уржигдар 16 цаг 24 мин

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Эрхэм зочны хамт Их Эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нарын өргөтгөсөн уулзалт Төрийн ордонд эхэлснээр айлчлал үргэлжилж байна.

Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянстай Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийлээ. Тус айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцоллоо.

Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай учраас цаашид Монголд хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендер, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэлэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.46.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.