Баянзүрх дүүргийг 4 жил “БААСТАЙ ХУТГАСАН” НИТХ-ын шинэ дарга А.БАЯР 180 саяын орон сууцтай, 60 саяын МАЛТАЙ!!
Сэдэв, асуудал
/
2 цаг 10 мин

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үгтэй. Утаа, түгжрэл, хорт хавдар, ядуурал, ажилгүйдлийн гол ай сав болсон Улаанбаатарчуудыг ирэх дөрвөн жилийн хугацаанд “УТААГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ, ОРОН СУУЦЖУУЛСАН” шинэ Улаанбаатар болгон өөрчлөх үүргийг МАН-аас сонгогдсон 40 төлөөлөгч хүлээв.

Тэднийг өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүргийг хогийн сав, жорлон болтол нь дордуулах бодлого хэрэгжүүлсэн А.БАЯР гэх залуу удирдахаар болов. Дүүргээ хөгжүүлж чадаагүй, ядаж л сонгогдсон тойргийнхоо хогийг ачуулж байгаагүй нөхөр нийслэлийг удирдахаар ажилдаа орлоо. Сонгууль угтаж аль долдугаар сараас хойш Баянзүрхийн иргэдийн төлсөн татварын мөнгөөр өөрийгөө рекламдаж, фэйсбүүкт спонсорлосон А.Баярын аз од нь гийж ийнхүү НИТХ-ын дарга болчихлоо. Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийн хөгжлийн бодлогыг гаргасан гэдэг ч өмнөх удирдлагуудынхаа санаачилгыг л хуулбарлаж хэвлүүлсэн төдий юм.

Шинээр НИТХ-ыг удирдахаар болсон А.БАЯР 180 саяын нийтийн хоёр орон сууцтай, 32 үхэр, 32 адуу, 124 хонио 60 саяар үнэлсэн бол 48 саяын үнэт эдлэлтэй, дансандаа 69 сая төгрөгийн үлдэгдэлтэй, бусдаас 672 саяын авлагатай даруухан амьдардаг гэж хөрөнгөө мэдүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.73.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.