"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024" үзэсгэлэн худалдаа БНСУ-д энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ

Монгол Улсaд үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлан таниулах, хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Үндэсний Ассамблейн гишүүн Хо Ын А болон Дундэмүн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Элчин сайд С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг амжилттай хөгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагаас суралцах, шилдэг технологи, менежментийг нутагшуулах, солонгосын хэрэглэгчдэд ойртоход энэхүү үзэсгэлэн арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд дараа дараачийн үйл ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-ны зүгээс идэвхтэй дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд ноос, ноолууран бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, өдөр тутмын хувцас, бэлэг дурсгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг салбар чиглэлийн 20 ААН, 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.