УЗГ: Италийн нэрт уран бүтээлч хатагтай Киара Зампэтти-г урьж олон талт уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
3 цаг 15 мин

Итали Улсын Элчин сайд хатагтай Жованна Пиккаррэта Италийн нэрт уран бүтээлч хатагтай Киара Зампэтти-г Монгол Улсад урьж, соёл урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь Монголын уран зургийн галерейн үзэсгэлэн, үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээ байлаа.

Киара Зампэтти нь Итали улсын Фабриано хотод зохион байгуулагддаг орчин үеийн урлагийн биенналийн куратор, урлагийн чиглэл хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж, уран бүтээлчдэд зах зээл дээр мэргэжлийн амжилт олох чиглэлээр зөвлөмж өгч ажилладаг. Түүнчлэн, урлагийн зах зээлийн чиглэлээр лекц уншиж, олон арван үзэсгэлэн, уран бүтээлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан туршлагатай юм.

Энэхүү уулзалт нь хоёр улсын соёл, урлагийн харилцааг бэхжүүлж, урлагийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох үүднээс хийсэн чухал алхам юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.