ГХУСАЗЗ: Нийслэлийн салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх ажиллгааны талаар санал солилцлоо
Үйл явдал
/
2 цаг 23 мин

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй уялдуулан зохион байгуулах талаар санал солилцов.

Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх болон согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх, нөхөн сэргээх төвийг нийслэлд байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Уулзалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах, Т.Алтанцэцэг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга М.Мөнгөншагай, ахлах ажилтан О.Хулан нар оролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.74.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.