Сангийн яамны Төрийн нарийн Ж.ГАНБАТ шинэ жилийн өмнө 12,7 саяар ШАЛ УГААГЧ авчээ!!
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 12 цаг 45 мин

Улсын төсвийн төслийг Ч.Номин сайдын хамаарал бүхий “Тэрэлж сүйх” зочид буудалд 50 сая төгрөгөөр зохион байгуулж, УИХ-ын гишүүдийг агаарлуулсан гэх шуугиан Сангийн яамыг нэг хэсэг бажигдуулсан. Тэр мөнгө эргэж төлөгдсөн эсэх, гишүүд хариуцлага хүлээсэн эсэх нь өнөө ч тодорхойгүй.

Гэтэл шинэ жилийн өмнөхөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.ГАНБАТ тушаал гаргаж “Спэйс Энтити” ХХК-ийн 457131513 тоот данс руу 12 сая 700 мянган төгрөгийг шилжүүлж ШАЛ УГААГЧ авсан байна.

8341583 регистрийн дугаартай “Спэйс Энтити” ХХК нь 2023 онд байгуулагдсан электрон тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хэвлэлийн үйлдвэрлэл, эх бэлтгэл, гэрээний үндсэн дээрх бөөний худалдаа, цайны газар зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.121.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.