Энэ парламентад мэт муу нэртэй, луу данстай хуучин гишүүд олон бий. Тэд ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИАС замын зардлаа гаргуулж БЭЭЖИНД аялаж, ажиллаж байгаа нь ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ ҮЙЛДЭЛ.
Төрийн өмчит компанид гишүүд, сайд, дарга нар ойртохоороо л “но”-той болдог гэдгийг НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭС харж болно. Тэгвэл өмнөх парламентад НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ нэрээ хавчуулсан УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг хувааж хүртсэн хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ нар 2024 оны 12 дугаар сарын 12-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зардлаа гаргуулж БЭЭЖИНД аялаад иржээ.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “МИАТ”- ХК-ийн “Тасалбар түгээврийн төв”-ийн Голомт банкны “1102036061” тоот төгрөгийн данс руу 17 сая 700 мянга 500 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингэхдээ гүйлгээний утга, тасалбарын бичвэр дээр 1. GONGOR/DAMDINNYAM 2. NANZAD/ NARANBAATAR нарын нэрс бичигджээ. Дээрх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “МИАТ” ХК-ийн данс руу 2024 оны 12 сарын 13-нд шилжүүлсэн байна.
Хууль тогтоох эрх бүхий байгууллагад суугаа дээрх хоёр гишүүн Төрийн өмчит компаниар зардлаа төлүүлж БЭЭЖИНД ажиллаад ямар олзтой, үр дүнтэй байсан бэ гэдэг нь анхаарал татна.
-
14 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Уржигдар 19 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 22 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
2025-01-23
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 14 мин