Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2025.01.27) хоёр дахь хуралдаанаа хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн талаарх танилцуулга болон олон жил даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох, урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр уян хатан зохицуулалт хийх болон, малын даатгалын санхүүгийн системийг тодорхой болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгах боломжийн талаар Сангийн яам, Үндэсний давхар даатгал ХК-ийнтай санал солилцов.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан.
Ажлын хэсэг төлөвлөгөөндөө тусгасны дагуу чуулганы завсарлагааны хугацаанд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талууд (малчид, даатгалын компаниуд, банк, даатгалын зуучлагч нар)-тай уулзалт зохион байгуулах, бүсчилсэн байдлаар орон нутагт ажиллаж, хуулийн төслийг танилцуулах, малын индексжүүлсэн даатгалын хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар малчин болон даатгуулагч бусад этгээд даатгагч нараас санал, асуулга авч, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
Ажлын алба
-
14 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Уржигдар 19 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 22 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
2025-01-23
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 14 мин