“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Үйл явдал
/
Уржигдар 18 цаг 33 мин

Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой.

Монгол үндэстний бичиг соёлын гайхамшигт өв, уламжлал ба үнэт зүйлсийг дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан ард иргэддээ сурталчлан таниулах, үндэсний бичиг үсгээ хүндэтгэн хайрлах үзэл санаа сурч мэдэх хүсэл эрмэлзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны дүн гарч шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэгдлээ.

“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи болон Монголын Урчуудын эвлэл, Бичиг соёл төвтэй хамтран зохион байгуулсан. Уг уралдаанд нийт 10 уран бүтээлч 17 бүтээлээ ирүүлсэн бөгөөд уралдааны зорилгод нийцсэн утга агуулга, ур хийц, шинэлэг санаа бүрдсэн Шилдэг нэг бүтээл шалгарав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.110.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.