Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.01.29/ Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд 1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хот болон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улсын Их Хурал Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энхтайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм.
Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүслээ
-
6 цаг 4 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 17 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин