Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулдаг билээ. Уг баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр нийслэлийн Архивын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт гардууллаа.
Эдгээр байгууллагад “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал Куалити” ХХК баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, ажил, үүрэг илүү тодорхой болох, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлснээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдэхэд ач холбогдолтой.
-
13 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Уржигдар 12 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин