ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ХОРЬЧИХООД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ЮУ ЯРИНА
Үйл явдал
/
Уржигдар 15 цаг 11 мин

Засгийн газраас үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо дээдэлж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яам хэмээх айлыг засгаас гал таслан байгуулсан. Гэтэл ийм том агуулга бүхий яамыг тусгайлан байгуулсан Засгийн газар нь Өвлийн хурдан морины уралдааныг хориглох шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь өөрсдийнхөө шийдвэрийн эсрэг шийдвэр гаргачихаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө үгүйсгэж, адуу дагасан, дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц өв соёлыг аажимдаа устаж үгүй болоход нөлөөлөхүйц томоохон шийдвэр гаргасан гэхэд болно. Нөгөө талд Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Гэтэл өвлийн морин уралдаанаа хориглочихоод ийм шийдвэр гаргаж байгаа нь ихээхэн харалган зүйл. Гадны жуулчид нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл, нүүдлийн ахуйг судлах гэж ирдгээс Улаанбаатарын эмх замбараагүй барилгыг үзэх гэж огтхон ч ирдэггүй. Тэр тусмаа нүүдэлчдийн ахуй соёлын томоохон хэсгийг тээж явдаг адуу дагасан өв соёл, морины уралдааныг үзэж сонирхохоор ирдэг юм. Жуулчид “Монголчууд дэлхийн талыг мориор эзэлсэн” хэмээн хошуурч сонирхдог юм билээ. “Дүнжингарав” өвлийн морин уралдаан болон бусад том жижиг наадмууд дагасан бичил бизнес өрнөж, эндээс амь зууж байсан олон өрх айл байдаг. Хамгийн наад зах нь тэдний амьжиргааг тас цохисон шийдвэр гэдгийг ч дуулгахад илүүдэхгүй. Өвөл уралдахгүй гэдэг нь хүүхдээр мөнгө олдог хэдэн популистуудын л турхираан Засгийн газрыг ийм шийдвэрт хүргэсэн болов уу. Түүнээс монголчууд цагийн дөрвөн эргэлтэд хурдан хүлгээ сойн уралдуулж наадаж ирсэн уламжлалтай. Дээр үеэсээ өвлийн уралдаанд ихээхэн сүжигтэй байсныг гэрчлэх өвгөдийн үг байдаг. Тэд “Жаварт сойсон адуу өлчиржиж, төл мал нь ч товируун болж, ган зуд, байгалийн давагдашгүй хүчийг сөрөн зогсох чадвартай болдог. Хурдан морь унасан хүүхэд жаврын үзүүрт жавхаажиж, хийморь өөдөө, өвчин зовлон тусдаггүй” хэмээсэн нь туйлын үнэн. Ямартай ч дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон нүүдэлчдийн өвөрмөц соёл, адуу, хурдан морь, үндэсний баяр наадам дагасан өвийг хорьчихоод аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярих нь хэтэрхий өрөөсгөл зүйл юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.129.217.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naadamchin (66.181.181.38) 2025-01-25 16:35:25
Ene huneer mori uyuldag hunii huuhdiin ami nasaar naaddag buyu munguur tsol malgai zalaa hudaldaj avdag hudal hulgai deermiin munguu mori naadmaar ugaadag baychuud bossuud shorongiin hulgaichuud turuus tursun terbumtanguudiin tsoliig huraaj av tegeegui tsagt morin uraldaan mongol naadam udahgui uzeh hungui bolloo...mori uysan huniig uyach gene uu gehees moritoi mungutei uyulsan huniig uyach gej bolohgui bizdee