Монгол төрийн бодлого гагцхүү ХУУЛЬД захирагдах ёстой. Гэтэл өнөө үед эрх барьж байгаа нам, түүний харьяа байгууллагууд ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ авч хурал хуй, ойн баяраа тэмдэглэдэг болжээ. Харин хуульд намын дэргэдэх байгууллагын ой, арга хэмжээг УЛСЫН ТӨСВӨӨС буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ гэж заагаагүй.
Тухайлбал “Социал, демократ эмэгтэйчүүдийн холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээний 2024 оны 12 дугаар сарын 08-нд зохион байгуулагдсан үйл ажиллагааны ӨДРИЙН ХООЛ, ОРОЙН ХООЛ, ВИНОНЫ зардлыг гадаад харилцааны яамны төсвөөс гаргасан байна.
Ингэхдээ 150 хүний өдрийн зоог /суугаа хүлээн авалт/-ын зардалд 9 сая 292 мянган төгрөг, 150 хүний оройн зоог /босоо хүлээн авалт/-ын зардалд 11 сая 548 мянган төгрөг, уух зүйл /цэвэр ус, вино/-ны зардалд 4 сая 150 мянган төгрөг, нийт 24 сая 990 мянган төгрөгийг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС гаргуулсан байна.
-
Өчигдөр 13 цаг 03 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
2025-01-17
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
2025-01-16