Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа. Хэлэлцээрт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, БНТУ-ыг төлөөлж Залуучууд, спортын Сайд Мехмет Мухаррем Касапоглу нар гарын үсэг зурав.
Уг хэлэлцээр нь хоёр улсын залуучууд, биеийн тамир, спортын байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэх юм.
Хэлэлцээрийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана:
Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих:
-
Тамирчид, спортын төлөөлөл, дасгалжуулагч нарыг харилцан туршлага солилцох.
-
Олимпын төвүүдэд хамтарсан бэлтгэл зохион байгуулах.
-
Авьяаслаг залуу тамирчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан спортын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх.
-
Спортын анагаах ухаан болон допингийн эсрэг арга хэмжээг зохион байгуулах.
Залуучуудын хөгжлийг дэмжих:
-
Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих.
-
Залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлогыг боловсруулна.
-
Донтолтоос сэргийлэх төсөл, хөтөлбөр зохион байгуулж, туршлага хуваалцана.
-
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.
-
Шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог дэмжиж, залуу эрдэмтэд, зохион бүтээгчдийг урамшуулан дэмжинэ.
-
Хамтарсан залуучуудын наадмыг зохион байгуулж хоёр улсын залуучуудын оролцоог хангана.
Үндэсний болон соёлын өвийг таниулан, сурталчилна:
-
Хоёр улсын үндэсний үнэт зүйлс, соёлын өвийн талаарх залуучуудын мэдлэгийг нэмэгдүүлэх.
-
Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.
Ташрамд дурдахад, 2022 оны 11-р сард Монгол улс, БНТУ “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт сайд Ч.Номин, тус улсын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоётой гарын үсэг зурж байсан юм.
Тус санамж бичгийн хүрээнд хоёр улс соёлын сургуулиудыг түшиглэсэн соёл судлалын хүрээлэнгүүд байгуулах, үндэсний соёлын өвд хамаарах эд зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон худалдаалахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг бүрэн хэмжээний соёл, түүх, урлагийн салбарт хамтарч ажиллах хэлэлцээрүүд хийгдэж байсан юм.
-
11 цаг 21 мин
-
16 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
16 цаг 23 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин