БЗД-ийн ИТХ-ын дарга Ч.МЭНДСАЙХАН нар шинэ жилээр ЦАЛИНГАА 100% НЭМҮҮЛЖ, 27 саяын урамшуулал авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
7 цаг 12 мин

Хог шороо, тоос тортог, гэмт хэрэг, архидалд, ядуурлын гол цөм нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг болчихоод буй. 435 гаруй хүн амтай хамгийн том дүүрэгт зөвхөн ДАРГА ангийнхан болон түүний аялдан дагагчид, цүнх баригчид нь л ХАНГАМЖ ӨНДӨРТЭЙ, шагнал урамшуулал их авдаг.  Яг бодит байдал дээр хүүхдүүд үүрийн таван жингээр хичээлдээ явах гэж уулын уруу нохойд хөөгдөж, машинд дайруулах шахам байж, хуруугаа хөлдөөж, хацраа хайруулан сургуульдаа очдог, гэр хорооллын айлууд талхаа хувааж идэн, арай гэж өл залгаж, үнс тоостойгоо холилдож байгаа. Баянзүрх дүүргийн 19, 20, 21-р хорооны иргэдийн нийтлэг төрх нэг иймэрхүү л бий.

Иргэд нь ядарч, зүдэрч амьдрахын төлөө, маргаашийн наранд дулаацахын төлөө хүйтэн гэрт уур савсуулан аж төрж байхуйд Дүүргийн хурлын дарга Ч.Мэндсайхан болон түүний ажлын албаныхан нь ШИНЭ ЖИЛИЙН ӨМНӨХӨН 2024 ондоо сайн ажилласан гээд өөрсдийгөө үнэлэн ЦАЛИНГАА 100%  нэмэгдүүлж УРАМШУУЛАЛ авч байгаа нь тэнгэр газар шиг ялгаатай үйлдэл болжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба ХАР НУЛИМС” зохиолд гардагчлан “Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг иргэдийн ядуу тарчиг амьдрал, дарга даамлуудын ҮРЭЛГЭН, ЦАМААН ЗАН хоёр яг тэнцжээ.

 БАРИМТ: 2024 оны 12 дугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга А.Уранбилэг Б/151 тоот “Албан хаагчдад УРАМШУУЛАЛ ОЛГОХ тухай” гэсэн тушаал үйлджээ. Уг тушаалд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын Албаны төрийн албан хаагчдын 2024 оны ажлын үр дүнг дүгнэсэн үнэлгээг харгалзан хавсралтад заасан алба хаагчдыг шагнаж урамшуулсугай. Урамшуулалд шаардагдах 27 сая 634 мянга 800 төгрөгийг холбогдох зардлаас гаргасугай гэжээ.

Тушаалын хавсралтыг үзвэл хамгийн эхэнд Ч.МЭНДСАЙХАН – Хурлын дарга – Үндсэн цалин 2 сая 365 мянга – Хувь 100%, хоёрдугаарт А.Уранбилэг – Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Үндсэн цалин 1 сая 933 мянга –Хувь 100% гэх мэтээр 18 хүнд урамшуулал болгож нийт 27 сая 650 мянган төгрөгийг оны сүүлд бодож олгожээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.227.0.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.115.162) 2025-01-15 10:24:15
Тэр олон хүний төлөө элдвээр хэлүүлэн зүтгэж яваа хүий цалин арай багуу?