Иргэдээс ТОГНЫ МӨНГӨ НЭМЖ АВСАН Цахилгаан түгээхийн захирал К.Эрдэнэбаяр 152 саяар ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 17 мин

Засгийн газраас “Эрчим хүчний реформ” хийх нэрийн доор эхний ээлжинд АЙЛ ӨРХ, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ НЭМСЭН Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний салбарын санхүүжилт тун хүнд байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөс доогуур буюу алдагдалтай борлуулж байгаа учраас их хэмжээний алдагдал үүссэн. Тиймээс энэ салбарын хэвийн ажиллагааг хангахын тулд үнэ тарифыг нэмэх шийдвэр гаргасан” гээд айл өрхийн цахилгааны мөнгийг Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт цагийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болж, 2024 оны 11 сарын 15-аас мөрдөж эхэлсэн.

БАРИМТ: Энэхүү нэмэгдсэн өртгөөр айл өрхүүдээс ЦАХИЛГААНЫ МӨНГИЙГ хураадаг байгууллага нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК юм. Энэ компанийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр 2024 оны 11 дүгээр сарын 18-нд 2024/150 дугаартай хүлээн авалт захиалах, зохион байгуулах гэрээг “МБИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.ТУНГАЛАГТАЙ байгуулж “МБИ” ХХК-ийн “GOLDEN SUN EVENT HALL-д 12 дугаар сарын 19-нд “хүлээн авалт зохион байгуулах”-аар тохиролцож 93 сая 600 мянган төгрөгийг тус компанийн Голомт банкны 1801062322 тоот данс руу шилжүүлсэн байна.

БАРИМТ: Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр “Арга хэмжээ зохион байгуулах, хамтран ажиллах” 2024/161 тоот гэрээг иргэн Ч.БАТ-ОРГИЛТОЙ байгуулж оны шилдэг ажилтан, хамт олонд шагнал гардуулах үйл ажиллагааг “GOLDEN SUN EVENT HALL”-д 17:30-23:30 цаг хүртэл зохион байгуулахад 58 сая 500 мянган төгрөгөөр зохион байгуулахад тохиролцож Худалдаа хөгжлийн банкны 456074818 тоот данс руу 100 хувь шилжүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.