Түгжрэлийн эсрэг зоригтой шийдвэр гаргаж, бодлогын манлайлал үзүүлэн Дархан-Уул аймаг руу Хөдөө аж ахуй яамныхан нүүсэн. Манлайлалдаа ч бус САЙДЫНХАА БИЗНЕСТ л ойртсон алхам юм билээ л дээ. Хотоос Дархан руу яамныхан нь нүүх гэж бөөн зардал чирэгдэл болсон. Ажилтнуудаа халсан, сольсон гээд өчнөөн л дуу шуу, үймээн шуугиан гарав. Сайд дарга нар нь ч яахав нааш цааш ирж очиход ямар ч үнэ төлбөргүй. Албаны жийпээрээ 3 цаг давхиад л ирдэг юм байж. Харин хотод ар гэртэй, эхнэр хүүхэдтэй албан хаагчдад хүндрэлтэй байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ хүндрэл нөлөөлөх нь тодорхой.
Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй ЯАМНЫ ДАРГА, САЙД НАР хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж асуудлыг улам хүндрүүлж байгаа. Ядаж байхад яр гэгчээр Яамны төрийн нарийн бичгийн дарга “нүүж суусан, салан задгай” байдлыг овжин ашиглаж Татвар төлөгчдийн МӨНГӨӨР дарга даамлууддаа ШИРЭЭ САНДАЛ шинээр авч өгнө гэж 78 сая төгрөг зарлагаджээ. Тухайлбал сайдын САНДАЛ сэтгүүлийн ширээ, дэд сайдын САНДАЛ сэтгүүлийн ширээ, газрын дарга нартаа ч бас ширээ сандал авна гээд 2024 оны 12 дугаар сарын 05-ний өдөр “Энх энгүүн зам” ХХК-д санхүүжилтийг нь олгох тушаал гаргажээ.
Түүнчлэн 120 саяар НОМ ХЭВЛҮҮЛЭХ, тэргүүний ажилтны тусгай сувинер хийлгэхэд НАЙМАН САЯ, ОЙН МЕДАЛЬ 15 сая, Медалион 15 сая, 90 саяар СОЁМБО хийлгэх, ШААЗАН АЯГА 20 саяар, жаазтай тамга 10 саяар хийлгэх гэх мэтээр үржээ.
-
12 цаг 52 мин
-
17 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
17 цаг 54 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин