Татвар төлөгчдийн мөнгийг батлан хамгаалах яамны сайд, дарга, генерал, хурандаа нарын төрсөн өдрийг тэмдэглэжээТатвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж үгтэй. Үнэхээр уйлдаггүй болохын тод жишээ бол Батлан хамгаалах яамны удирдлагын багийнханы “ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ПАРТИ”-д төсөвлөсөн энэ баримт илтгэнэ.
Тодруулбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ” А/102 тоот тушаалд Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Цэрэнжавын Одхүү, Бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бригадын генерал Маждаагийн Мөнхбаяр, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Баасангийн Эрхэмбаяр, мөн газрын Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт, шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Жадамбаагийн Амаржаргал нарын 50 НАСНЫ ОЙД долоон сая төгрөгөөр ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, үзэшлэг зохиож, парти хийжээ.
Улсын аюулгүй байдлыг хангах, эх орноо хамгаалах чухал чиг үүрэгтэй яамныхан ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ийнхүү САЙД, ДАРГА НАР, генерал хурандаа нарынхаа 50 насны ойг тэмдэглэн “ШОУДСАН” нь сонирхолтой. Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байхад иргэд өмсөх хувцасгүй, идэх хоолгүй, гудамжинд гуйлга гуйгаад явж байгаа нь зүгээр ч нэг энгийн үзэгдэл биш бололтой.
-
5 цаг 37 мин
-
5 цаг 45 мин
-
11 цаг 34 мин
-
2025-01-17
-
2025-01-16