Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвд дараах шаардлагыг хангасан “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүдийг тус тус сонгон шалгаруулж байна.
- Нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцох;
- Хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн шинжилгээ, таамаглал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх;
- Төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийн тооцоолох чиглэлээр хийгдсэн бодлогын судалгааны тодорхой шийдлийн хувилбарыг хэлэлцэх, санал боловсруулах;
- Төвийн судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд биечлэн оролцон материаллаг нөөц бус харин оюуны нөөцөөр дараах судалгааны ажлын туршлагатай болон мэргэжлийн шаардлага хангасан байна.
Үүнд:
- Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байх;
- Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
- Бизнес хөгжүүлэлт, бүх төрлийн салбар дээр хэрэгжих төслийн менежмент хийх мөн төслийн контрол таур-ыг рийл тайм буюу тогтмол шинэчлэл хийгддэг байдлаар хяналтын самбар хөгжүүлэлт хийх чадвартай байх;
- Тактикийн хотжилт сэдвээр туршлагатай байх;
- Агаар, орчны бохирдлын судалгааны чиглэлээр аргазүйн зөвлөмж өгөх;
- Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загварчлал дээр тодорхой мэдлэг мэдээлэлтэй, цаашид хөгжүүлэх санаачилгатай байх;
- Эрчим хүчний шинэ эх үүсвэр болон сэргээгдэх эрчим хүчийг сайжруулах, гео термо (газрын гүний дулаан), болон усан цахилгаан станц зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл сайтай байх;
- Мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад үр дүнтэй санал, зөвлөмж болох судалгааны ажил удирдсан байх;
- Хууль, эрх зүйн мэргэжлийн зэрэгтэй, мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан байх;
- Процессын дахин инженерчлэл сэдвээр мэдлэг мэдээлэлтэй байх;
- Хотын хөгжлийн индексийн хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх;
- Хиймэл оюун ухаан, машин сургалтын аргыг хотын бодлогын судалгаанд нэвтрүүлэх, бодлогын баримт бичгийг боловсруулах зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүдийг тус тус сонгон шалгаруулж байгаа тул сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Бүрдүүлэх материал:
- Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-т гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
- Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох утас: 11-320621
Цахим хаяг: info@cpra.ub.gov.mn
Хаяг: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн Төр Захиргааны Байр Б-блок, 12 давхар, 1214 тоот
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 1 мин
-
3 цаг 9 мин
-
8 цаг 58 мин
-
2025-01-17
-
2025-01-16