БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ БАЙГУУЛАЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД МУРАТ КУРУМТАЙ АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд байгаль орчны салбарт хамтран ажиллахаар гурван санамж бичиг /2025.01.16/ байгуулсан.
Эдгээр санамж бичгийн хүрээнд УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар тус улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курумтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр С.Одонтуяа сайд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ийн 17 дугаар Талуудын бага хуралд сайд Мурат Курумыг оролцохыг урилаа.
Мөн манай улсад тулгамдаж буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, Турк улстай боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
-
2 цаг 9 мин
-
2 цаг 17 мин
-
8 цаг 6 мин
-
2025-01-17
-
2025-01-16