Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэж мэдээлсэн. Энэ талаар нийслэлийн холбогдох албанаас тодруулахад “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Харин тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэв. Ташрамд, трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
2025-01-17
-
2025-01-16
-
Уржигдар 10 цаг 26 мин