Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр mongolia house-д монголын аялал жуулчлалын салбарын талаарх хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
3 цаг 33 мин

Энэхүү хэлэлцүүлэгт ССАЖЗ-ын сайд Ч.Номин Go Mongolia үндэсний брэндийг хөгжүүлэгч Эделмэн компанийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан бүтээлч захирал Тим Грийн, AirAsia авиа компанийн Дэд захирал Фарук Камал, Зимбабвэ улсын Залуучууд, спорт, урлагийн сайд Кирсти Ковентри нар оролцлоо.

Mongolia House-д болсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр AirAsia авиа компанийн дэд захирал, #GoMongolia брэндийг сайшааж, Улаанбаатар хот руу шинэ нислэгийн чиглэл нээх боломжийн талаар судалж эхэлсэн гэдгээ дуулгав. Ингэснээр Улаанбаатар-Бангкок, Улаанбаатар-Куала Лумпур чиглэлд шууд нислэгтэй болох боломж бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр сайд Ч.Номин Бидний тухайд бусад улсаас ялгарах үнэт зүйл бол нүүдлийн соёл, уламжлал, үзэсгэлэнт байгаль юм. Энэхүү үнэт зүйлсээ бид хадгалан хамгаалж, зөв стратегитайгаар урагшилж, тогтвортой АЖ-ын салбарыг технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж чадвал  2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах боломжтой гэж үзэж буйгаа хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Харин Эделмэн компанийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан бүтээлч захирал Аялал жуулчлалын салбарт монголчууд дэлхийд анх виз гэдэг зүйлийг танилцуулж жишиг болгож чадсан ард түмэн гэв. Мөн та бүхэн Монголд очсоноор өмнө хэзээ ч харж байгаагүй тэр гайхалтай соёл, байгалийг харах боломжтой гэж тодорхойллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.