БОУАӨЯ: “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Үйл явдал
/
3 цаг 20 мин

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО Төрийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын олон улсын стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, удирдлагын суурь тогтолцоог бий болгох, Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлого, гарын авлага боловсруулах ажил хийгдэж байна.

Дээрх ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тогтоох зорилгоор авсан судалгаанд 74 төрийн байгууллагын удирдлага, 4300 орчим төрийн албан хаагч хамрагдсан байна. Судалгааны үр дүнтэй холбоотой фокус бүлгийн ярилцлага хийх, ажлын хэсгээс боловсруулсан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлого, зааврын төслийг танилцуулан санал авах, эрсдэлийн удирдлагын хөгжлийн өнөөгийн түвшнийг тогтоох зорилгоор 16 яамдын төлөөлөл оролцжээ.

БОУАӨЯ-ны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Энхболд, ахлах мэргэжилтэн Г.Мөнхболд нар оролцож эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн түвшин тогтоох үнэлгээний аргачлалын хүрээнд байгууллагынхаа эрсдэлийн менежментийн өнөөгийн байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.11.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.