Монгол Улсын Хяналт үнэлгээний үндэсний хорооны 02 дугаар тогтоолоор 2025 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын тушаалаар төлөвлөгөөт хяналт шалгалтын обьектын жагсаалт тус тус батлагдлаа. Улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, их дунд эрсдэлтэй 973 объектод төлөвлөгөөт хяналт хийгдэнэ.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газраас аймаг, нийслэлийн байгаль орчны газарт салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын удирдамжийг хүргүүлж, хяналт шалгалтыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажиллах талаар цахим хуралдаан зохион байгууллав. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах, байгаль орчны багц хууль, дүрэм журмыг сурталчилсан сургалт зохион байгуулах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх талаар чиглэл өглөө.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны хяналтыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн, оновчтой хэлбэрээр хэрэгжүүлж байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилт тавин ажиллаж байна.
-
6 цаг 32 мин
-
23 цаг 56 мин
-
Өчигдөр 16 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
2025-01-30
-
Уржигдар 20 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 25 мин