Монгол улсын "ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМЭР"-ийн зорилтыг ахиулан шинэчлэх эхлэлийн семинар боллоо
Үйл явдал
/
2 цаг 36 мин

“Парисын Хэлэлцээрийг Хэрэгжүүлэх Үндэсний Хэмжээнд Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-ийн Зорилт” бичиг баримтыг 2019 онд Монгол Улсын Засгийн газар 407 тоот тогтоолоор баталсан. Парисын хэлэлцээрийн хүрээнд гишүүн орнууд ҮТХН-ийн зорилтыг таван жил тутамд ахиулан тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Монгол Улс нь 2025 онд ҮТХН 3.0 (NDC 3.0)-ийн зорилтыг ахиулан тодорхойлох юм.

ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалын яам (BMWK)-ны олон улсын уур амьсгалын санаачилгын (IKI) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) хэрэгжүүлж буй “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх нь (SPA)” төсөл нь Монгол Улсын "Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр"-ийн зорилтыг ахиулан шинэчлэх ажлын хүрээнд ҮТХН 3.0 баримт бичгийн замын зураглалыг боловсрулах, ХХЯ-ыг бууруулах 5 салбарын зорилтыг ахиулах чиглэлд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 2025 оны 2 сарын 4-ний өдөр Монгол Улсын "Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр"-ийн зорилтыг ахиулан шинэчлэх NDC 3.0 ажлын эхлэлийн семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус эхлэлийн семинарт Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) Уур амьсгалын өөрчлөлт ба Дэлхийн чиг хандлага сэдвээр, НҮБХХ (UNDP) ҮТХН 2.0 баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээний тайлангаа танилцууллаа. Мөн түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс (GIZ) ҮТХН 3.0 баримт бичгийн хүрээнд үзүүлэх дэмжлэг болон ҮТХН 3.0 баримт бичгийн замын зураглалын анхдагч үр дүнг танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.11.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.