“Санан тунхаглах ирээдүй” мэтгэлцээний тэмцээн болно
Үйл явдал
/
3 цаг 3 мин

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээнийг 2025 оны 02 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулна.

Төрийн ордонд маргааш (2025.02.07) нээлтээ хийх тус тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 384 багш, сурагч оролцох юм. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээнд нийт 128 баг нийгэмд тулгамдаад буй үндсэн 8 шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ. Тухайбал, “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг сэдвийн хүрээнд шийдэл дэвшүүлэх юм.

Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн нь өсвөр үеийнхэн, залуусын хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд суралцуулж, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилготой. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран 2022 онд “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.61.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.