Т.Ням-Очир дарга аа!! Сургуулийн МОДОН ЖОРЛОН шинэчлэх 100 ТЭРБУМ үнэхээр хүрэхгүй байна уу, эсвэл таны халаас руу ОРЧИХСОН ЮМ УУ...
Үйл явдал
/
Өчигдөр 14 цаг 50 мин

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан сумын сургуулиудын сурагчдын дотуур байрны нөхцөл, бие засах болон ариун цэврийн байгууламжийг шинэчлэх санаачилгыг гаргаж “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-с нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн төсөв гаргуулан нүхэн жорлонг орчин үеийн байгууламжаар солих ажлыг үе шаттай эхлүүлсэн. Гэвч энэ ажил тухайн үедээ эхлээд одоо таг зогсчихсон.

Мартагдсан уг асуудлыг УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр хөндөж байна. Тухайлбал Г.Дамдинням гишүүн “Сумдын сургууль, сурагчдын дотуур байрны модон жорлонг шинэчлэх ажил яагаад явахгүй байна вэ. Хөдөө гадаа, сумдаар яваад үзэхээр сурагч охидын хувьд бие засах газар нь үнэхээр асуудал дагуулдаг юм билээ. Энэ төсөл уг нь их чухал ажил. Харамсалтай нь Боловсролын яам үүн дээр сэтгэл дутуу ажилласан. Үүний хэрэгжилт ямар үр дүнтэй байна вэ. 60 хувь нь хийгдсэн гэдэг. Үлдсэн дөчин хувийн ажлыг хэзээ дуусгах юм бэ. Тооцоо судалгааг нь гаргаж өг” гэж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очирыг шахав.

Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүн асан Б.БАЯРСАЙХАН өөрийн цахим хуудастаа “Худлаа хэлж ханахгүй юм аа, Т.НЯМ-ОЧИР ОО. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 тэрбум төгрөгөө аль хэзээний шилжүүлчихсэн шүү дээ” гэж “ам асуув”.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нүхэн жорлонтой байсан 800 гаруй объектоос 500 орчим нь шинэчлэгдсэн аж. Бүрэн дуусаагүй 241, 21 объект дээр тендер зарласан аж. Дахин 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж ярьжээ. Уг нь 100 тэрбум төгрөгөөр бүгдийг нь шинэчилж дуусахад хангалттай гэдэг тооцооллыг Т.Ням-Очир дарга өмнө нь мэдэгдэж байсан юм. Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийн сурч болосрох, орчныг сайжруулах төсвөөс Т.НЯМ-ОЧИР дарга хумсалчих вуу, Бодлогын яам нь сэтгэлгүй хандсан уу...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.149.237.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш (202.126.90.228) 2024-10-17 18:34:19
Балай бандааш авгай хүн харлуулж ханахгүй юмаа. Яасан их өс хонзон сандаг п....а вэ?