БАРИМТ: Сард 7 САЯЫН ЦАЛИНТАЙ ХААБ-н захирал Ц.БАТСАЙХАН нэг өдрийн дотор 79 САЯЫГ ЗАРЛАГАДАЖ албан тушаалдаа ҮЛДЖЭЭ!!
Сэдэв, асуудал
/
19 цаг 42 мин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд малын түүхйи эдийг үнэд оруулах, малчин тариаланчдад ашиг тусыг нь хүртээх, дундаас нь “мөнгө угаах” үйл ажиллагаа явуулсаар ирсэн төрийн өмчит нэг компани бий. Үе үеийн сайд дарга нарын “хэрэглээний мөнгөө босгох”, сонгуулийн зардлаа босгох гол арга хэрэгсэл нь Хөдөө аж ахуйн бирж. Ийм л ашигтай учраас салбарын сайд нь өөрийн хүнээ энэ компанийн захирлаар залдаг нь нууц биш. Одоо энэ компанийн захирлаар Монгол улсын тод манлай уяач Ц.Батсайхан ажилладаг.

Малчдын МАЛ, МАХ, НООС НООЛУУРААС олсон ашгаар Тод манлай уяач Ц.БАТСАЙХАН наргиж байна. Түүнийг ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун “Хөдөө аж ахуйн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Гэтэл Ц.Баатарсайхан дарга малчдын мал, мах, ноос ноолуур, өөх тосноос олдог ашгийг ДУРААРАА ҮРЖ, цацсан будаа шиг үрэн таран хийсэн нь харамсалтай.

Тэрбээр өнгөрсөн 05 дугаар сарын эхээр НЭГ ӨДРИЙН ДОТОР Х.Болорчулуун сайдын сонгуульд дэвших эрх авах КОМПАНИТ АЖЛЫН ЗАРДАЛД 80 орчим сая төгрөг гаргаж хууль зөрчжээ

 

БАРИМТ: Хөдөө аж ахуйн гүйцэтгэх захирал Ц.БАТСАЙХАН “Орд харш” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж тус компанийн ХХБ-ны 417-047-462 тоот дансанд 10.200.000 /арван сая хоёр зуун мянган төгрөг/-г шууд шилжүүлж тухайн сарын 03-05-ний хооронд хоёр хоногийн хугацаанд хамтран ажиллажээ.

БАРИМТ: Мөн сарын 01-ний өдөр “Хөдөө аж ахуйн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.БАТСАЙХАН “Ариба пирамид” ХХК-тай хамтран ажиллах 24/37 тоот гэрээг гүйцэтгэх захирал Ц.Мөнхболортой байгуулж, 2024 оны 05 сарын 03-05-ний хооронд хоёр хоногийг дотор хамтран ажиллахаар байгуулж тус компанийн ХХБ-ны 435-023-293 тоот данс руу 18,200,00 /арван найман сая хоёр зуун мянган төгрөг/-г шилжүүлсэн байна.

БАРИМТ: 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 24/39 тоот хамтран ажиллах гэрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ХК-ийн захирал Ц.Батсайхан гарын үсэг зурж мөн л хоёр хоногийн үйл ажиллагаанд 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргажээ.

Дээрх гэрээнүүд нь Засгийн газрын “ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” арга хэмжээг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад буюу Зүүн бүсэд нэр УИХ-ын сонгууьд нэр дэвшихээр горилж явсан сайд Х.БОЛОРЧУЛУУНЫ сурталчилгаанд ийнхүү гаргаж өгч, даргын суудлаа хадгалж үлджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.