АН-аас урваж, ШИНЭ намд "БИЕЭ ҮНЭЛЖ", МАН-д толгой хоргодож буй Ч.Мэндсайхан Баянзүрхийн ИТХ--ыг удирдахаар болжээ
Үйл явдал
/
Уржигдар 18 цаг 00 мин

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд орон даяар явагдаж дууслаа. Сонгуулийн үр дүнд олонхийн суудал авсан нам эвслүүд тухайн шатны Засаг дарга болон ИТХ-ын дарга нараа сонгож, шинэ төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулах анхдугаар хуралдаануудаа хийлээ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Одбаяр нар сонгогдлоо.

Мөн хуралдаанаар Ч.Мэндсайхан төлөөлөгч нарын 86 хувийн саналаар Хурлын даргаар сонгогдлоо. Ч.Мэндсайхан нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй байгаад намаасаа гарч Лу.Болд, Ж.Батзандан нарын үүсгэн байгуулсан "ШИНЭ ЭВСЭЛ"-С 2020 оны дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. УРВААЧ НӨХДИЙН НЭГ ТӨДИЙГҮЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ, өөрт аль ашигтай нам, албан тушаалд очиж явдаг нэгэн юм. 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Тэрээр автомашины инженер, санхүүч, эрх зүйн магистр, брэнд шинжээчээр мэргэшсэн.

Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй Г.Жаргалсайханыг дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлэхээр боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.50.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
No name (103.168.34.15) 2024-10-16 22:38:05
Galzuu hunii udriin temdeglel shig yum bichchihsen yumbe. Fb-s comment husaad bdg yumuu haashaa yum