НАРНЫ ХОРООЛЛЫН 7-р байранд ГАЛ ГАРЧ гурван айлын ТАГТ ШАТЖЭЭ
Үйл явдал
/
6 цаг 48 мин

Нарны хорооллын долдугаар байранд гал гарч байгаа мэдээлэл цахим орчимд цацагдсан. Тус мэдээллийг ОБЕГ-аас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 26 дугаар хороонд айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.10.17/ өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-ийн тагтны хэсэг, иргэн Т-ын тагтны хэсэг, эзэнгүй айлын тагтны хэсэг шатаж байсныг тус тус унтраасан. Галаас болж гэмтэж бэртсэн хүн байхгүй. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэв.

Гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоож,  23:38 цагт бүрэн унтраажээ.

2024 оны аравдугаар сарын 16-ны байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.