Австрали улсын ТЭТГЭЛЭГТ Монголын 100 ОЮУТАН хамрагдах боломжийг судлана
Үйл явдал
/
22 цаг 14 мин

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсын албан айлчлал үргэлжилж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хилийн чандад оршин суугаа Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах үүднээс монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажлыг идэвхитэй хийж байна. Энэ оны байдлаар Австрали Улсад 22 мянган гаруй монгол иргэн амьдарч байгаагийн 6 мянга гаруй нь оюутан гэсэн тоон мэдээлэл байна. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тус яам Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүллээ. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар тус улсад амьдарч буй иргэд тэтгэврээ тогтоолгох, тэтгэврээ аль ч улсад байсан шилжүүлж авах зэрэг боломж бүрдэх юм.

Миний бие Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа жилийн өмнө Австрали Улсад ажлын айлчлал хийх үеэр Парламентын Сенатын Ерөнхийлөгч С.Лаянстай уулзаж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 100 болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, тэр дундаа англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянстай Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийх үеэр дээр яригдаж байсан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 100 болгож нэмэгдүүлэх саналаа баталгаажууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.21.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.