СБД-ийн Тамгын дарга Н.ОДОНЧИМЭГИЙГ АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧИЛСАН бол Засаг дарга М.АЛТАНГЭРЭЛИЙГ шалгаж байна
Үйл явдал
/
Өчигдөр 09 цаг 05 мин

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг гэх эмэгтэй бусдаас АВЛИГА авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал дүүргийн хөрөнгөөр баригдаж уй “СЭЛБЭ” нэгдсэн эмнэлгийн барилгын ажилтай холбоотой тендерт оролцсон аж ахуй нэгжээс 55 сая төгрөгийн авлига авч, асуудлыг нь шийдэж өгөх зорилготой уулзаж байхад нь АТГ-аас баривчилжээ.

Мөн тус хэрэгт холбогдуулан дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.АЛТАНГЭРЭЛИЙГ ч мөн шалгаж эхэлсэн байна. Н.Одончимэг нь 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга, 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан нэгэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.192.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.