Судалгааны дүнд клиникийн эмчилгээний туршилтыг эхлүүлэхээр болсон байна. Клиникийн эмчилгээний туршилтад цөөн тооны сайн дурын, насанд хүрсэн иргэдийг хамруулна. Тэд муудсан өндөг, сарнай цэцэг зэрэг хүчтэй үнэр ялгаруулдаг зүйлийг үнэртэж чадаж байгаа эсэхийг нь шалгах юм байна. Мөн А аминдэм тархин дахь гэмтсэн үнэрлэх мэдрэхүйн эсүүдийг сэргээж байгаа эсэхийг шалгах ажээ. Ковид-оос гадна ханиад, томуу туссан хүмүүс үнэрлэх мэдрэжээ алдах нь нийтлэг үзэгдэл юм.
Ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор байгалиасаа үнэрлэх мэдрэмжээ буцаан олж авдаг бол олон хүн үнэрийн эмгэгийг үргэжлүүлэн мэдэрсээр байна.
UEA -ийн Норвичийн Анагаах Ухааны Сургууль, Жеймс Пагетийн Их Сургуулийн Эмнэлэг NHS Trust -ийн судлаач профессор Карл Филпотт хэлэхдээ: "Эмчилгээ хийлгэх үед өвчтөний тархинд гэмтсэн үнэрлэх эсийн хэмжээ, идэвхжил нэмэгдсэн эсэхийг олж мэдэхийг эрэлхийлнэ” хэмээжээ.
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин