АНУ-аас хандивласан Pfizer вакцины 899,730 тунг тээвэрлэн авчирлаа
Үйл явдал
/
2021-10-08

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7306 дугаарт ачаа тээврийн өнөөдөр оройн нислэгээр КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй 154 хайрцаг, 5,698 килограмм буюу 899,730 тун Pfizer вакциныг тээвэрлэн авчирлаа гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

 

КОВИД-19 цар тахал эхэлсэнээс хойш АНУ-аас манай улсад 8 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

АНУ-аас  Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсныг Засгийн газраас өнөөдөр мэдэгдэж байв.

Түүнчлэн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун Pfizer вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд үүнээс 1,373,430 тунг хүлээн авсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.